ОРМУЗЫН ХООЛОЙ НЭЭГДЭХГҮЙ БОЛ ЕВРОПТ ЗУНЫ НИСЛЭГИЙН 5–10% ЦУЦЛАГДАНА
- 4 days ago
- 1 min read
2026 оны 2-р сард Ормузын хоолой хаагдснаас хойш дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн саатал үүсээд байна. Өнөөдөр Европт дизель болон нисэх онгоцны түлшний хомсдол үүсч, үнэ 60–70%-иар өслөө. Итали дахь дөрвөн нисэх буудал түлшний хязгаарлалт хийж, Ryanair зуны нислэгийн 5–10%-ийг цуцлах магадлалтай гэж мэдэгдээд байна.

Испани, Герман, Итали, Португал, Австри хамтарсан захидал бичиж Европын Комисст эрчим хүч, энергийн компаниудын хэт ашгийг татвараар хязгаарлахыг шаардаад байна.

4-р сарын 8-нд АНУ–Иран гал зогсоох 14 хоногийн хэлэлцээр байгуулсан ч нэг өдрийн дараа хоолой дахин хаагдаж, Иран нэг хөлөг онгоцноос нэг саяас дээш долларын хураамж авч байгаа улс орнуудад бараа, үйлчилгээний үнэд шууд нөлөөлөх байдал үүсээд байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоолой нээгдсэн ч Катарын хийн нийлүүлэлт хэдэн жилд сэргэхгүй тул Европт үнэ өндөр хэвээр үлдэх магдлалтайг анхааруулж байна
Эх сурвалж:Reuters



Comments