top of page

ОЛАФ ШОЛЬЦ: Ямар нэгэн зөрчилтэй цагаачдыг Германаас албадан гаргахын тулд чадах бүхнээ хийнэ.


ree

Германы Солинген хотод өнгөрсөн баасан гарагт зэвсэгт халдлага үйлдэгдэж 3 хүн амиа алдаж, 8 хүн хутгалуулан хүнд шархадсан. Тус хэрэгт Холбооны цагдаагийн газар 26 настай Сири улсын иргэн "Исламын улс" (IS) бүлгийн гишүүнийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулсан гэж Холбооны Улсын Прокурорын газраас мэдэгдээд байсан. Германы мэдээллийн томоохон хэвлэл Spiegel: Сэжигтэн 2022 онд Германд дүрвэгсдийн хувиар ирж, орогнол авахаар өргөдлөө өгсөн талаар мэдээлжээ.

ree

Тэгвэл өнөөдөр Германы канцлер Олаф Шольц зэвсэгт халдлага гарсан хэргийн газар очиж нас барсан 67 болон 56 настай хоёр эрэгтэй, 56 настай эмэгтэйн дурсгалд эмгэнэл илэрхийллээ. Мөн Герман улсыг цочирдуулсан энэ хэрэг бол "Бидний эсрэг терроризм байсан". Бямба гарагт Исламын улс бүлэглэл халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн. Тиймээс Герман улс "Германд үлдэж чадахгүй ямар нэгэн зөрчилтэй цагаачдыг албадан гаргахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй болно" гэж Шольц хэлэв. Түүнчлэн зэвсгийн журмыг чангатгана гэдгийг мэдэгдлээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page