ЛОНДОН ЧИГЛЭЛИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХОЁР ГАЛТ ТЭРЭГ МӨРГӨЛДЖЭЭ
- 4 minutes ago
- 1 min read
Их Британийн Бедфорд хотын ойролцоо 2026 оны зургаадугаар сарын 19-нд Лондон чиглэлд явж байсан хоёр зорчигч тээврийн галт тэрэг мөргөлджээ. Ослын улмаас мөргөлдсөн галт тэрэгний нэг жолооч амиа алджээ. Мөн нийт 89 хүн гэмтсэнээс 33 нь эмнэлэгт хүргэгдэж, 11 нь хүнд, 22 нь хүндэвтэр гэмтэл авсан байна. Үүнээс гадна 56 хүн хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ.

Ослын үеэр урд вагонд зорчиж явсан нэгэн зорчигч BBC-д өгсөн ярилцлагадаа мөргөлдөөний дараа суудлууд эвдэрч сүйдсэн, олон хүн гэмтэж бэртсэн, вагон дотор утаа тархсан тухай ярьсан байна. Ослын дараа East Midlands Railway компанийн Бедфорд–Лондон Сент Панкрас чиглэлийн үйлчилгээ түр хугацаанд зогсож, зорчигчдыг өөр чиглэл ашиглахыг зөвлөсөн байна.

Ослын шалтгааныг Британийн Тээврийн Осол Судалгааны Байгууллага шалгаж байгаа бөгөөд шалтгаан одоогоор тодорхой болоогүй байна.



Comments