КАНЦЛЕР МЕРЦ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП НАРЫН УУЛЗАЛТЫН УУР АМЬСГАЛЫГ ДЭЛХИЙ НИЙТ АЖИГЛАЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Jun 4
- 1 min read

2025 оны 6-р сарын 5-нд Вашингтон хотод болох Герман улсын Канцлер Фридрих Мерц болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Дэлхий дахинд өрнөж буй улс төр, эдийн засгийн асуудалд хоёр том улсын удирдагчдын уулзалт хэрхэн нөлөөлөх талаар хэвлэлүүд онцлохоос гадна уулзалт амжилттай болох эсэх талаар бичиж байна. Учир нь Трамп урд нь зочдоо олон нийтийн өмнө шүүмжилж байсан, тааварлашгүй зан төлөвтэй гэдгийг онцолсон бол Канцлер Мерцийн тухайд мөн шийдэмгий зан авиртай гэдгээрээ улс төрийн хүрээнд яригддаг юм. Тиймээс дэлхийн томоохон хэвлэлүүд тус уулзалтын уур амьсгалыг анхааралтай ажиглаж байна.



Comments