ИТАЛИЙН ГАЛ УНТРААХ ОНГОЦУУД ЕВРОП ДАЯАР ЗУНЖИН АЖИЛЛААД БУЦЛАА

Европ даяар 2026 онд зуны турш түймэртэй тэмцсэн Италийн улаан, шар өнгийн Canadair онгоцнууд Ромын ойролцоох баазадаа буцаж ирлээ. Онгоцнууд нуур, далайн эргээс ус аван олон мянган тонн усаар түймэр унтраасан.
Флотыг Италийн галын албаныг удирддан явсан Avincis компанийн нисгэгч Франческо Морганте хэлэхдээ, зуны эхээр Португал, Испанид хоёр хүнд нөхцөл байдалтай тулгарсан. Үүний дараа хойд Италид гэнэтийн онцгой байдал үүсч, онгоцууд эх орондоо ажилласан. Ажлын өдөр урт, ачаалалтай онгоцууд үүрээр хөөрч, ихэвчлэн орой болтол ажилладаг гэж Eu news-д ярьжээ.

Одоо онгоц бүрт хэдэн долоо хоногийн турш нарийвчилсан үзлэг хийнэ. Италийн Калабри дахь сүүлчийн түр баазыг 10-р сарын 31-нд хаахад зуны улирал албан ёсоор дуусна. Энэ жил Европын түймрийн улирал түүхэн хүнд байлаа. Баруун Европ бүртгэгдсэн хамгийн халуун зунаа туулж, ЕХ-д 6-р сарын дундаас 9-р сарын эхэн хүртэл ойролцоогоор 540,000 га талбай шатсан юм.



Comments