ИСПАНИЙН СЕУТАД ЦАГААЧДЫН УРСГАЛ НЭМЭГДЭЖ МАДРИДААС ЦЭРЭГ ХҮСЛЭЭ
- 1 day ago
- 1 min read

Мороккогийн эргээс мянга мянган цагаач Испанийн Хойд Африк дахь Сеута эксклавт нэвтэрснээр орон нутгийн засаг захиргаа хүмүүнлэгийн болон нийгмийн онц байдал зарлалаа.К

Сеутагийн захирагч Хесус Вивас Мадридаас цэрэг илгээж хилийг бэхжүүлэхийг шаардаж байна. Сүүлийн 10 хоногт 1,500–2,000 орчим хүн орж ирсэн бөгөөд зөвхөн өнөөдрийн өглөө хэдэн зуун хүн нэмж цутгасан байна. Насанд хүрээгүй, хамгаалалтгүй хүүхдүүдийн хүлээн авах төвүүд ердийн даацаасаа 24 дахин илүү ачаалалтай ажиллаж, олон хүн гудамжинд шөнийг өнгөрөөж байна. Сүүлийн саруудад тэнгисээс 60 цогцос илэрсэн нь аюултай гарц ямар үнэтэй болохыг харуулж байна.

Испаний дотоод хэргийн яам үндэсний онц байдал зарлахгүй ч нэмэлт хүч илгээнэ гэж мэдэгдлээ. Мөн Испаний дотоол хэргийн сайд газар дээр нь очхоор болжээ. Мөн орон нутгийн хэвлэлүүд 2021 оны 10,000 хүний давалгаатай адилтган бичиж байна.