ЕХ: ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ БОЛОН ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ЖУРМЫГ ШИНЭЧЛЭЛЭЭ
- Ariuka Ariuk
- Oct 27
- 1 min read

ЕХ-оос 2030 он хүртэл ухаалаг утсаар ашиглах дижитал жолооны үнэмлэх, мөн хил дамнан хэрэгжих зөрчил гаргасан жолоочийн жолоодох эрхийг хасах зэрэг томоохон өөрчлөлтүүд шинэ журамд заажээ. Journas News гол өөрчлөлтүүд танд хүргэж байна.

2030 он гэхэд бүх ЕХ оронд ашиглах боломжтой нэгдсэн дижитал үнэмлэх нэвтэрнэ. Жолооч хүсвэл уламжлалт карт хэлбэрийн үнэмлэх авах эрх хэвээр байх бөгөөд хоёр хувилбар нь адил хүчинтэй.

Замын хөдөлгөөний ноцтой зөрчил гаргасан тохиолдолд (согтуу жолоо барих, мансуурсан үед жолоо барих, ноцтой осол, туйлын хурд хэтрүүлэх г.м.) Европ даяар жолоо барих эрхийг хасна. Хуучин журмаар зөвхөн зөрчил гаргасан улсад жолоо барихыг хориглодог байсан юм.

17 настай жолоочид хамаарах хамтран жолоо барих эрхийг ЕХ даяар хэрэгжүүлнэ. Энэ нь Германд 17 настай хүүхэд туршлагатай хүн хажуудаа авч жолоо барьдаг журмыг бүх ЕХ-д нэвтрүүлэхээр болжээ.

• Lkw (ачааны машин): 21 → 18 нас
• Bus (автобус): 24 → 21 нас
Жолоочийн дутагдлыг бууруулах зорилготой.

• Гар утсаар анхаарал сарних эрсдэл
• Сохор бүс буюу болон ачаатай том тээврүүдийн харагдахгүй хэсэг)
• Жолооны туслах системүүд
• Явган зорчигч, хүүхэд, дугуйчинд анхаарах байдал зэргийн дүрмийг илүү нарийн тусгана.

4.25 тонн хүртэлх кемпер (wohnmobil) жолоодох боломж B ангиллын үнэмлэхтэй хүмүүс сургалт эсвэл шалгалт өгсний дараа 4.25 т хүртэлх кемпер жолоодож болно. Шаардлагыг улс бүр өөрөө тогтооно. Түүнчлэн батлагдсан шинэ журмын зорилгын тухайд ЕХ “Vision Zero” буюу 2050 он гэхэд зам тээврийн ослын нас баралт, хүнд гэмтлийг тэг болгох зорилттой.



Comments