top of page

ЕВРОПЫН ХОЛБОО 800 ТЭРБУМ ЕВРОГООР ДАХИН ЗЭВСЭГЛЭНЭ

  • Apr 21
  • 1 min read

Дэлхийн аюулгүй байдлын орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа тул Европын Холбоо түүхэндээ хамгийн том батлан хамгаалахын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал ЕХ-ны “ReArm Europe-2030” стратегийн зорилт нь дэлхийн 2-р дайнаас хойш батлан хамгаалах салбарт хийж байгаа хамгийн том зэвсэглэл юм.



2030 он гэхэд нийт 800 тэрбум еврог батлан хамгаалах салбарт татан оруулж, Европын цэргийн хүчин чадлыг бүрэн шинэчлэнэ гэж мэдэгдээд байна. Одоогоор гишүүн 17 улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Шинжээчид АНУ НАТО-гоос гарж болзошгүй гэсэн болгоомжлол Европын Холбоонд байгаа тул Европ бие даасан нэгдсэн арми, цэргийн дахин зэвсэглэлд хөтөлж байгааг онцолжээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page