ЕВРОПЫН ОРНУУД ХИЛИЙН ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ ХУРУУНЫ ХЭЭГЭЭР БҮРТГЭНЭ
- Ariuka Ariuk
- Sep 16
- 1 min read

Европын Холбоо (ЕХ) 2025 оны 10 дугаар сарын 12-ноос Шенгений бүс рүү зорчих бүх гуравдагч орны иргэдэд зориулсан шинэ хилийн бүртгэлийн системийг нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ. Эхний удаа тус системийг Швед, Бельгийн бүх нисэх буудал болон боомтуудад хэрэгжүүлэх юм. Тодруулбал зорчигчид хилээр нэвтрэхдээ гадаад паспорт, виз болон оршин суух зөвшөөрлийг үзүүлж, хурууны хээгээ давхар үлдээх шаардлагатай болно.

Мөн оролт, гаралтын цаг болон газар нь цахим бүртгэлд бүртгэгдэж архивлагдах юм. ЕХ-ны мэдээллээр, шинэ систем нь хууль бус оршин суух, визгүй зорчигчдын хөдөлгөөнийг илрүүлэх, хилээр нэвтрэх үйл явцыг автоматжуулах зорилготой. Системийн өгөгдлийг 3 жил хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацаа сунгах боломжтой гэжээ.
Мөн тус шинэ систем 2024 оны 4-р сар гэхэд ЕХ-ны бүх улсуудад хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна.
Эх сурвалж: ЕХ-ын албан ёсны вэбсайт



Comments