ЕВРОПЫН ЗАРИМ ОРОН ЦАГ АГААРЫН ХЭТ ХАЛАЛТЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГААД БАЙНА
- Ariuka Ariuk
- Aug 15
- 1 min read

JOURNAS & АНХААРУЛГА 🌡️
Европ тивийн ихэнх хэсгийг хамарсан хэт халуун агаарын давалгаа үргэлжилж, Францын зарим нутагт 43 °C хүрч, Испанид 40 °C, Грект 43 °C хүртэл халж байгаа бөгөөд Францын төв болон өмнөд бүс нутагт 33–36 °C-ийн температур тогтсон тул зарим аймагт хамгийн өндөр түвшний халалтын сэрэмжлүүлэг (улаан дохио) гаргаад байна.
Германд 34 °C хүртэл халж иргэдэд халууны зөвлөмж өгч байна.Мөн Европ тив дэлхийн дундажаас хоёр дахин хурдтай дулаарч байгаа нь оршин суугчдын эрүүл мэндийн эрсдэл, ойн түймэр, эрчим хүчний хэрэглээ болон цахилгаан хангамжийн доголдол зэрэг олон талын хүндрэл дагуулж байна. Иймд бүс нутагт оршин суугаа Монгол улсын иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол авч эрүүл мэндээ хамгаалахыг Journas News анхааруулж байна. Мэдээллийг бусдадаа түгээж сэрэмжлүүлээрэй‼️
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
🛜 Пэйж хуудсаа дагаарай









Comments