ЕВРОПЫН 29 ОРОНД ШИНЭ ХИЛИЙН НЭВТРЭЛТИЙН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ
- 1 day ago
- 1 min read
Шенгений бүсийн орнуудад нэвтрэхэд өмнө нь гаалийн ажилтан паспортыг гараар шалгаж, тэмдэглэл хийдэг байсан уламжлалт аргыг халж, автоматжуулсан Entry/Exit System (EES)-ийг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Европын 29 улсад бүрэн нэвтрүүллээ.

Хуучин хяналтын үед зорчигч паспортоо үзүүлж, илт хуурамч биш тохиолдолд гараар тэмдэглэгээ хийлгэн нэвтэрдэг байсан бол шинэ систем нь хурууны хээ болон нүүр царайг мэдээллийн сантай тулган шалгадаг боллоо. Ингэснээр хуурамч бичиг баримт ашиглах, нэг хүн өөр өөр паспорт хэрэглэх зэрэг зөрчлийг илрүүлэх боломжтой болсон.

Мөн өмнө нь хил нэвтрэхээс татгалзсан тохиолдлууд системд хадгалагдаж, давтан шалгагдана. Тус систем нь ЕХ-ны гэмт хэргийн мэдээллийн сангуудтай шууд холбогдсон тул аюулгүй байдалд эрсдэлтэй этгээдийг илрүүлж, хилээр нэвтрүүлэхээс сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.

EES нь Шенгений бүсийн бус орнуудын иргэдийн 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоногоор зорчих хөдөлгөөнд хамаарна. Туршилтын хугацаанд нийт 52 сая орчим хил нэвтрэлтийг бүртгэж, 27 мянга гаруй хүнийг нэвтрүүлэхээс татгалзсан байна. Үүнээс 700 орчим хүн нь олон улсын болон үндэсний хууль сахиулах байгууллагын бүртгэлд өмнө нь орсон этгээдүүд байжээ.



Comments