ЕВРОПТ ХАЧИГНЫ ТАРХАЛТ НЭМЭГДЭЖ, ИРГЭДЭД АНХААРУУЛГА ГАРГАЛАА
- Apr 14
- 1 min read
Европын олон оронд дулааны улирал эхэлснээр хачигны идэвх эрс нэмэгдэж, Иргэдийг хачигт хазуулах эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна. Хачиг нь ой мод, зүлэг, бут сөөгтэй газарт түгээмэл тархдаг бөгөөд хүн, амьтны цус сорох үедээ халдварт өвчин дамжуулах эрсдэлтэй байдаг.

“Lyme disease” хамгийн түгээмэл хачигны халдвар бөгөөд бактериар үүсгэгддэг өвчин юм. Шинж тэмдэг нь хазуулсан газрын эргэн тойронд улаан, цагираг хэлбэрийн тууралт үүсэх, халуурах, ядрах, булчин, үе мөч өвдөх зовиурууд илэрнэ. Мөн хожуу үед мэдрэлийн систем болон үе мөчний саажилт үүсэх боломжтой байдаг байна.

Хачигнаас сэргийлэхийн тулд ой мод, зүлэгтэй газарт явахдаа урт ханцуйтай хувцас өмсөж, өмдөө оймс руугаа хийж хамгаалах хэрэгтэй. Мөн хачиг үргээгч бодис (DEET, Icaridin) тогтмол хэрэглэх нь халдвар авах эрсдэлийг бууруулдаг.

Мөн ойд явсны дараа биеэ бүхэлд нь, ялангуяа өвдөгний ар, суга, хүзүү, хуйх зэрэг хэсгийг шалгах нь чухал. Хэрэв хачиг илэрвэл даруй зөв аргаар авч устгана. Өндөр эрсдэлтэй бүсэд амьдардаг бол Tick-borne encephalitis-ийн эсрэг вакцин хийлгэхийг зөвлөдөг. Хачигны хамгийн идвхтэй сар 4-өөс 9-р сарын хооронд үргэлжилдэг байна.



Comments