ЕВРОП: ШУМУУЛААС ХҮНД ХАЛДВАРЛАДАГ ВИРУСИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА
- Ariuka Ariuk
- Aug 21
- 1 min read

2025 оны байдлаар европт шумууланд хазуулж халдвар авсан хүмүүсийн тоо урьд жилүүдээс хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж өвчнийг урьдчилан сэргийлэх, хянах Европын төв (ECDC) мэдээллээ. Бүс нутагт хоёр төрлийн вирус тархаж байгаа бөгөөд нийт 335 хүн Барууны Нилын вирусээр халдварлаж, тэдгээрийн 274 нь Итали улсад бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүсийн 19 нь нас барсан байна. Нилын вирус тээгч шумуул Берлин, Бранденбург, Саксони-Анхалт, Саксони, Тюринг зэрэг зүүн Германы бүсүүдэд голлон тархжээ.

Мөн хятадаас гаралтай Чикунгунья вирус Европт аажмаар өсөж эхэлжээ. ECDC-ийн мэдээлснээр энэ оны эхнээс хойш 27 тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор Герман улсад Чикунгунья вирусын халдвар зөвхөн аяллаас буцаж ирсэн хүмүүст илэрч байгаа.

Шинж тэмдэг нь өндөр халуурах, ядарч сульдах, үе мөч өвдөх энэ нь ихэвчлэн 1–2 долоо хоногийн дараа намждаг. Гэхдээ ДЭМБ-ын мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн 40 хүртэл хувьд халдварын дараа олон сар, зарим тохиолдолд бүтэн жил үе мөчний өвдөлт мэдрэгддэг гэжээ. Тиймээс иргэд шумуул үргээх тос, цацлага хэрэглэх. Өөрийн орон байрны цонхонд тор хийхийг зөвлөжээ.



Comments