top of page

ЕВРОП ОРОН СУУЦНЫ ХЯМРАЛД ӨРТӨЖ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛҮҮД ХОЙШИЛЖ БАЙНА

  • 4 days ago
  • 1 min read

ЕХ-ны нийт байрны хомсдол өнөөдөр 2.25 сая хүрээд байна. Гэвч 2026 онд шинээр барьж байгаа орон сууцны тоо үүний 50 хувьд ч хүрэхгүй байгаа юм. 2016 оноос хойш ЕХ-д орон сууцны үнэ 60.5 хувиар, түрээс 28 хувиар өссөн бол 24–35 насны залуусын өмчлөлийн хувь 2005 оноос 6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.


Герман
Герман

Германы Канцлер Фридрих Мерз орон сууцны хямралыг “манай үеийн нийгмийн асуудал” хэмээн нэрлэв. Герман 2026 онд 400,000 шинэ байр барих зорилтоос ердөө 240,000-г л гүйцэтгэхээр байна. Берлинд 2026 оны эхээр студи байрны дундаж түрээс ~800 евро, нэг өрөө байр ~1,050 евро болсон байна.


Франц
Франц

Францад нийт хүн амын 21.9 хувь нь хөнгөлөлттэй буюу үнэгүй орон сууцанд амьдардаг. Энэ нь Европт хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Гэсэн хэдий ч 1996–2023 оны хооронд орон сууцны үнэ 88 хувиар өсөхөд цалин ердөө 13 хувиар нэмэгдсэн байна. 2026 оны байдлаар Парисын орон сууцны дундаж үнэ 1 м² = 9,490 евро буюу Европын хамгийн үнэтэй хотуудын нэг болоод байна.


Чех
Чех

Чехийн орон сууцны үнэ сүүлийн 10 жилд 110 хувиар өсчээ. Прагад шинэ барилгын байрны дундаж үнэ 1 м² = 150,000 чех крон болоод байна. 2026 онд түрээсийн үнэ 7–10 хувиар нэмэгдэх төлөвтэй бөгөөд байр худалдаж авах боломжгүй болсон иргэд түрээсийн зах зээлд үлдэж байгаа нь эрэлтийг улам нэмэгдүүлж байна. Барилгын томоохон компаниуд хэд хэдэн төслөө хойшлуулсан нь нийлүүлэлтийн хомсдолыг улам хүндрүүлж байна.

Эх сурвалж: Europe News


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page