ДРЕЗДЕН ХОТЫН ТРАМВАЙД СИРИ ЭТГЭЭДҮҮД АНУ-ЫН ИРГЭНИЙ НҮҮРИЙГ МЭСЭЭР ЗҮСЖЭЭ
- Ariuka Ariuk
- Aug 26
- 1 min read

2025 оны наймдугаар сарын 24-ний шөнө Дрезден хотын 7-р чиглэлийн трамвайд 21 настай АНУ-ын иргэн хутгалуулжээ. Цагдаагийн мэдээлснээр хоёр эрэгтэй зорчигч эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж байсан бөгөөд тус үйлдлийг АНУ-ын 21 настай иргэн таслан зогсоохыг оролдсон байна.

Улмаар маргаан үүсэж Сири улсын цагаач хоёр иргэн америк залуугийн нүүрийг хутгаар зүсэж гэмтээсэн байна. Хохирогчийг түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн ба амь насанд нь аюулгүй гэж үзжээ. Хэрэг гарснаас хойш цагдаа нар 700 метрийн зайд нэг сэжигтэн болох 21 настай Сирийн иргэн Majd A.-г цахилгаан скутерээр зугтаж явах үед нь баривчилжээ.

Тэрээр өмнө нь хүний биед аюултай гэмтэл учруулсан болон дээрэм зэрэг хэрэгт холбогдож байсан нь тогтоогдсон байна. Цагдаа нар одоогоор хоёр дахь сэжигтнийг хайж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Comments