top of page

ГЭРЭЭСЭЭ ХӨӨГДСӨН 87 НАСТАЙ ЭМЭГТЭЙН ХЭРЭГ ҮНДЭСНИЙ ЖАГСААЛЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

Oct 4
1 min read

Испаний Мадрид хотод 87 настай María del Carmen Abascal буюу “Maricarmen” 1955 оноос хойш амьдарсан орон сууцнаасаа албадан хөөгдсөн нь Испанид олон нийтийн бухимдлыг төрүүлж, бүх нийтийн орон сууцны хямарлын эсрэг жагаас болон хувираад байна. Тодруулбал түүнийг өнгөрсөн есдүгээр сарын 23-нд нийслэлийн өндөр зэрэглэлийн Retiro дүүрэгт байрлах гэрээс нь зөөж, түргэн тусламжийн машинд суулгасан байна. Maricarmen нүүлгэн шилжүүлэхийн эсрэг таван жил гаруй хугацаанд тэмцжээ. Maricarmen-ы өмгөөлөгч Beatriz Duro түүнийг албадан гаргах ажиллагааг “шаардлагагүй” бөгөөд “хэтрүүлсэн” арга хэмжээ байсан гэж шүүмжилжээ.



Одоо түүний хэрэг нааштайгаар эргэж байна. Maricarmen-ы өмгөөлөгчийн мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн компани түрээсийг маргаан эхлэхээс өмнөх түвшинд бууруулах санал гаргасан бөгөөд 87 настай эмэгтэй гэртээ буцаж очихоор болжээ. Maricarmen-ы түүх Испанид орон сууцны үнэ, түрээсийн өсөлтөд бухимдсан олон мянган хүнийг гудамжинд гарахад хүргэсэн асуудлын бэлгэ тэмдэг болж байна.



Бямба гарагт Мадрид хотод хэдэн арван мянган хүн орон сууцны хүртээмж, түрээслэгчдийн эрхийг хамгаалахыг шаардан жагссан бол улс даяар нийт 50 гаруй хотод 500 мянган хүн оролцсон гэсэн тооцоог түрээслэгчдийн холбоо гаргажээ. Мөн Puerta del Sol талбайд майхан байрлуулж 24 цагийн турш эсэргүүцлийн ажиллагаа Испанийн олон хотод өргөжсөн байна. Ерөнхий сайд Pedro Sánchez засгийн газар орон сууцны асуудлаар шинэ арга хэмжээ авахаар “өдөр, шөнөгүй” ажиллаж байгаа гэж мэдэгдэв.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page