ГЕРМАНЫ САКСОН МУЖИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ЛХАГВА ГАРАГААС ЭХЛЭН 4 ХОНОГ АЖИЛ ХАЯХАА МЭДЭГДЛЭЭ
- Ariuka Ariuk
- Apr 16, 2024
- 1 min read

Германы Саксон мужийн орон нутгийн тээврийнхэн Саксон даяар хэд хоног ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Тодруулбал нийтийн тээврийн үйлдвэрчний эвлэлээс анхааруулах ажил хаялт энэ 7 хоногийн лхагва гарагийн ажил эхлэхээс ням гарагийн өглөөний 6 цаг хүртэл үргэлжилнэ. Ажил хаялтад автобус, галт тэрэг, транбай зэрэг нийтийн тээврүүд бүгд багтаж байгаа юм. Ажил хаялт зарлах болсон гол шалтгаан нь жолооч нар хамгийн сүүлд цалинг 13.7 хувиар цалин нэмэгдүүлэх шаардлагыг ажил олгогчдод тавьсан боловч татгалзсан хариу авчээ. Тиймээс 4 хоногийн ажил хаялтыг дахин зарлаж байгаа бөгөөд энэ удаагийн шаардлага цалингаа 22 хувиар, гэхдээ сард дор хаяж 750 еврогоор нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Мөн үйлдвэрчний эвлэлээс "Энэ бол ажил олгогчдод дахин хэлэлцээрийн ширээнд суух сүүлчийн анхааруулга. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх долоо хоногт хугацаагүй ажил хаях шийдвэр гаргана” гэдгийг санууллаа.



Comments