top of page

ГЕРМАНЫ ЛЕЙПЦИГ ХОТЫН ОЙРОЛЦОО А9 ХУРДНЫ ЗАМД FLIXBUS КОМПАНИЙ АВТОБУС ОСОЛДОЖ 4 ХҮН НАС БАРЛАА


ree

Өнөөдөр Берлинээс Цюрихийн чиглэлд явж байсан Flixbus компаний автобус Лейпциг мужийн A9 хурдны замд осолдож 4 хүн нас барж, 29 хүн шархаджээ. Автобусанд нийт 53 зорчигч зорчиж явсан байна. Ослын дараа цагдаа нар амиа алдсан дөрвөн хүний гурвынх нь хэн болохыг зарласан. Ослын улмаас Берлинд амьдардаг 47 настай Польш эмэгтэй, 20 настай Индонези эмэгтэй, Баварийн 19 настай залуу нас барсан гэж цагдаагийн газраас мэдээллээ.


ree

Leipziger Volkszeitung-ийн мэдээлснээр цагдаа нар одоо 62, 53 настай жолооч нарыг санамсаргүйгээр хүн амины хэргээр шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцын талаар цагдаагийн төлөөлөгч "Юуны өмнө олон тооны гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай. Үүнд тодорхой хугацаа шаардагдана" гэж мэдээллээ. Мөн 2019 оноос хойш Flixbus компаний автобус осолдсон 3 дах тохиолдол юм.


ree

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page