ГЕРМАНЫ ЗАРИМ ХОТУУД БАССЕЙНД BURKINI БОЛОН СУЛ ШОРТ ӨМСӨХИЙГ ХОРИГЛОЛОО
- Ariuka Ariuk
- Jul 15
- 1 min read

Германы Lörrach хотын задгай болон доторх усан бассейнууд шинэ усны хувцасны журмыг мөрдүүлж эхэлжээ. Тодруулбал Burkini буюу шашны алчуур бүхий эмэгтэй сул хувцас болон эрэгтэй халаастай богино өмд өмсөхийг хоригложээ. Энэ талаар тус хотын "Parkschwimmbad” бассейны удирдлага мэдээлэхдээ: Богино шортны халаасанд салфетка, бохь, өөр бусад бохир зүйл байж, ус бохирдох эрсдэлтэй байдаг гэж тайлбарлажээ.

Түүнчлэн усан бассейны журамд Burkini-г хориглосон нь соёл, шашны эрх чөлөөний асуудал болж, олон нийтийн анхаарал татаж эхэлсэн байна. Зарим иргэд үүнийг ялгаварлал хэмээн үзэж буй бол, нөгөө хэсэг нь нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах шаардлага гэж үзэж байна.
ЗӨВШӨӨРӨГДӨХ ХУВЦАС
• Синтетик материалаар хийсэн
• Бие барьсан
• Хүйсийн эрхтэн бүрэн халхалсан
• Эмэгтэйчүүдийн хувьд: усны хувцас нь тохой болон өвдөг хүртэл л халхалсан байж болно
• Эрчүүдийн хувьд: өвдөг хүрсэн бие барьсан усны шорт

ХОРИОТОЙ ХУВЦАС:
• Хөвөн даавуун материалтай усны хувцас
• Burkini болон бүх биеийг халхалсан том хувцас
• Халаастай, сул өмд, шорт
• Давхарласан усны хувцас (дотоож дээр шорт гэх мэт) Харин журмыг биелүүлээгүй тохиолдолд үйлчлүүлэгчдийг усан бассейнд оруулахгүй байх буюу шууд гаргах юм байна.



Comments