top of page

ГЕРМАНЫ ЗАРИМ ХОТУУД ЦАГ УУРЫН ХЭТ ХАЛУУНЫ 1-Р ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ.

ree

Герман улсад ойрын хэдэн өдөр цаг агаар хэт халах төлөвтэй байгааг цаг уурын газраас анхааруулсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор зарим муж, хотууд хэт халууны анхааруулга болон халууны үеийн төлөвлөгөө зөвлөмжийг гаргаад байна. Жишээлбэл  энэ 7 хоногийн пүрэв гараг хүртэл Ludwigsburg хотын бүс орчим цельсийн 32 хэмээс доошгүй температуртай байх тул эрүүл мэндийн газраас тус бүс нутгийн хэмжээнд халууны 1-р зэрэглэл зарласан байна. Эрүүл мэндийн газар, хотын захиргаа хамтран холбогдох зорилтот бүлэгт халууны сэрэмжлүүлгийг цахим шуудангийн хаягаар илгээх, эмнэлгийн амбулаторийн үйлчилгээ болон хэвтэн эмчлүүлэх газар, эмчийн байр, эмийн сан зэрэг газруудын хүчин чадал нөөцөд анхааран ажиллаж байна. Мөн Герман улсын зарим муж хотуудад ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн цагийн мягмар, лхагва буюу 8-р сарын 13, 14 нд богиносгон хэт халуунаас өмнө тараан ажиллаж байна.  

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page