ГЕРМАНЫ АЛДАРТАЙ STREETFOOD ШАРСАН ЗАЙДАС
- Creator

- Jan 15, 2024
- 1 min read
Германд идэх ёстой гудамжны шилдэг хоолны жагсаалтын дээгүүр шарсан зайдас нэрлэгдэнэ. “Bratwurst” нь хамгийн энгийнээр тайлбарлавал Германы гудамжны энэхүү хоол нь кориандра, задийн самар, цагаан гаагаар амталсан цагаан зайдас юм. Худалдагчид ихэвчлэн тугалын мах эсвэл гахайн махны хиам хэрэглэдэг. Мөн эдгээр махны хослол байж ч болдог. Bratwurst нь ихэвчлэн гичийн соус, кетчуп, талхны хамтаар худалдаалагддаг.
Үнийн хувьд соустай соусгүйгээс үл хамааран 4 евроноос эхлэн худалдаалагдна. Америкийн хотдогтой маш төстэй бөгөөд Герман даяар 40 гаруй нэр төрлийн зайдсыг амталж шарж чанаж хэргэлдэг. Түүнчлэн гэр бүлийн хүрээнд зуны улиралд шарсан зайдсыг өөрсдийн хашаанд хийж амралтын өдрүүдийг өнгөрүүлдэг. Мөн нь зарим амралтын хүрээлэн болон иргэдийн явган аяллын зам дагуу гриллийн зуухыг байршуулсан байдаг.









Comments