top of page

ГЕРМАНЫ WEIHNACHTSMARKT-Д БИЕДЭЭ ХУТГА АВЧ ЯВБАЛ 10,000 ЕВРОГИЙН ТОРГУУЛЬТАЙ.‼️

ree

Европын зул сарын баярын худалдааны захууд нээгдэж баярын сарууд эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Герман бүх бүс нутаг, мужийн хэмжээнд хутганы шинэ хориг, журмыг хэрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал Холбооны Дотоод Хэргийн сайд Nancy Faeser иргэдийг зул сарын баярын зах дээр хутга болон галт зэвсэг биедээ авч явахыг хориглолоо. Хэрэв шинэ журмыг зөрчсөн тохиолдолд 10,000 евро хүртэлх торгууль ногдуулах юм байна. Мөн холын зайн нийтийн тээвэрт хутга биедээ авч явахыг хориглож, адил хэмжээний мөнгөн торгууль эсвэл хорих хүртэл арга хэмжээ авах юм байна. Энэ нь гадна болон дотоодын зочдын аюулгүй байдлыг хангах зорилготой гэжээ.

Холбооны Дотоод Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр мужууд зул сарын баярын захын гол үүдэнд эргүүлийн цагдааг нэмэгдүүлж, цүнх болон биед шалгалтыг хийхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page