ГЕРМАНЫ 49-Н ЕВРОГИЙН ТАСАЛБАРЫН ҮНЭ НЭМЭГДЭНЭ.
- Creator

- Sep 25, 2024
- 1 min read

Өнгөрсөн оны 5-р сарын 1-ээс эхэлсэн 49 еврогийн үнэтэй Deutschlandticket нь сар бүр цуцлагдах боломжтойгоор худалдаанд гарсан. Өнөөдөр ч тус тасалбар Герман даяар хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгвэл 49 еврогийн тасалбар 2025.01.01-ээс эхлэн сарын 58 еврогийн үнэтэй болох тухай шийдвэр гарч байна. Холбооны мужуудын эрх баригчид тус асуудлаар хэд хэдэн удаа хэлэлцүүлэг, судалгаа хийсний эцэст мужуудын тээврийн сайд нар санаалаа нэгтгэсэн байна. Тэдний үзэж байгаагаар үнийн өсөлт 13 сая хэрэглэгчдэд шууд нөлөөлнө. Гэхдээ үнэ нэмэх нь Deutschlandticket-ийн санхүүжилтийг урт хугацаанд хүртээмжтэйгээр авч үлдэх тохиромжтой хувилбар гэж үзэж байгаа юм.



Comments