top of page

ГЕРМАНД ТЭЖЭЭВЭР АМЬТНАА ЗОДВОЛ МӨНГӨН ТОРГУУЛЬ ЭСВЭЛ 3-Н ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛНЭ

ree

Германд гэрийн тэжээвэр амьтадын хуулийн зохицуулалт нарийн төвөгтэй. Жишээ нь нохой эзэмшигчид нохойгоо харьяа хотын захиргаанд заавал бүртгүүлж, нохойны татвар төлөх үүрэгтэй. Та өөрийн нохойг хэн нэгэнд гэмтэл, хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хэрэв ийм зүйл тохиолдвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.Тийм учраас холбооны олон мужуудад нохой, морь зэрэг тодорхой төрлийн амьтдад хариуцлагын даатгал заавар хийлгэх шаардлагатай болдог.


ree

Түүнчлэн түрээсийн орон сууцны гэрээнд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой заалтууд их байдаг. Үүнийг маш сайн нягтлах хэрэгтэй.Хэрэв та түрээсийн орон сууцанд тэжээвэр амьтан тэжээхтэй холбоотой зөрчил, анхааруулга 3-аас дээш удаа авбал түрээсийн гэрээг цуцлах хүртэлх үр дагавар гарч болзошгүй юм. Мөн Германы тэжээвэр амьтдын тухай хуулийн нэг чухал хэсэг бол амьтдыг харгис хэрцгийгээр шийтгэх тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлага юм.Тодруулбал амьтанд зүй бусаар харьцсан, хайхрамжгүй хандсан, зовоосон хүнийг торгох эсвэл гурав хүртэл жилийн хорих ялаар шийтгэдэг.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page