top of page

ГЕРМАНД ОЛОН ТООНЫ ГУЛУУЗ МАХЫГ ХӨРГҮҮРГҮЙ МАШИНД ТЭЭВЭРЛЭН ЯВЖЭЭ

ree

Германы Вайл ам Райн хотод Лёррахын гаалийн ажилтнууд 7-р сарын 1-ний шөнө нэгэн машиныг шалгахад арын суудал дээр нийт 20 ширхэг хонины гулууз махыг зориулалтын бусаар тээвэрлэн явсныг илрүүлжээ. Тухайн эрэгтэй махыг Фрайбург хотоос Лёррахын тойргийн нэгэн дэлгүүрт хүргэх гэж байсан гэж мэдүүлсэн бөгөөд зориулалтын бус тээврийн хэрэгсэл, хөргөлтгүй нөхцөл зэргээр хууль зөрчсөн тул зөрчил гаргасан этгээд тодорхой хэмжээний торгууль ноогдуулна гэж гаалийн хэвлэлийн алба мэдээлжээ. Германы хуулийн дагуу мах, махан бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр зөвшөөрөлтэй нөхцөлд зөөвөрлөх ёстой юм. Харин тус тээвэрлэлт нь хүнсний бүтээгдэхүүний хяналтын үндсэн журмуудыг зөрчсөн тул Вайл ам Райн хотын цагдаа болон тойргийн захиргаанд шилжүүлж махыг мэргэжлийн байгууллагаар дамжуулан устгасан байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page