top of page

Европын Аяллын Хөтөч

ГЕРМАН ЦАГААЧЛАЛЫН БОДЛОГОО ӨӨРЧЛӨХ ҮҮ?

Өнөөдөр буюу 1-р сарын 29 нд ХБНГУ-ын парламент CDU/CSU намын 5 зүйл бүхий төлөвлөгөөг эхний байдлаар олонхын саналаар баталлаа. Урьдчилсан санал хураалтаар хууль бус цагаачлал болон орогнолын бодлогод хориг тавих хуулийг 348 гишүүн дэмжиж, 345 гишүүн эсэргүүцэн санал өгсөн байна. Ингэснээр Германы парламентын олонх хууль бус цагаачдыг бүх хил дээрээс буцаах, тэр дундаа орогнол хүсэгчдийг нэвтрүүлэхгүй байх бодлогыг урьдчилсан байдлаар дэмжсэн гэсэн үг юм. Энэ нь CDU/CSU намаас канцлерт нэр дэвшигч Friedrich Merz- ийн хувьд амжилт бөгөөд тэрээр Парламентын олонхыг орогнолын хоригийг дэмжихэд итгүүлж чадсан гэж томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Эхний байдлаар явуулсан тус санал хураалт хуулийн дагуу хүчин төгөлдөр биш ч гэсэн энэ баасан гарагт болох хууль эрх зүйн хувьд хүчинтэй санал хураалт адил үр дүнтэй батлагдах магадлал өндөр байна. Хэрэв батлагдсан тохиолдолд Герман улс цагаач болон орогнол хүсэгчдийг хуулийн хүрээнд авахгүй болох юм.

Comentários


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page