top of page

ГЕРМАНД ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ДААТГАЛ МАШ ЧУХАЛ

Updated: Mar 24, 2024

ДААТГАЛ ЦУВРАЛ №1

Германд ямар нэгэн эрсдэлээс үүдэн та өөрт болон бусдад хохирол учруулсан тохиолдолд гарах зардал нэлээд өндөр дүнгээр яригддаг. Тэгвэл Монгол улсаас Герман улсад урт хугацаагаар ирж байгаа иргэд хамгийн түрүүнд ямар даатгалд хамрагдах нь чухал бэ? Үүнд өөрийн туршлага болон цуглуулсан мэдээлэлд үндэслэн 5 цуврал Герман улсын даатгалын мэдээг та бүхэнд хүргэх болно.


ree

Хамгийн эхэнд өрхийн хэрэглээний даатгалыг сонгох нь чухал. Энэ нь таны амьдарч байгаа орон сууц багтахаас гадна гэр ахуйн эд зүйлс тухайлбал тавилга, үнэт эдлэл (үнэт эдлэл эсвэл цаг), зураг, унадаг дугуй, хувцас, зурагт, электрон төхөөрөмж гэх мэт багтана.


ree

Тус даатгал нь хулгай, гал түймэр, крантны ус алдах \ доод айлд хохирол учруулах \, шуурга, мөндөр зэрэгт учирсан хохирлыг нөхөн төлөх юм. Үнийн тухайд таны амьдарч буй газар, даатгалын хэмжээ, сонгосон багцаас хамааран янз бүр байна. Гэхдээ сард дунджаар та 8-10 евро төлнө. Ихэнх даатгалын компанийн үнэ сарын 4 еврогоос эхлэх та тус нөхцөл дээр нэмж өөрийн багцыг үүсгэн төлбөрийн дүнг бүрдүүлнэ гэсэн үг юм.


ree

Мөн даатгалын гэрээг сайтар уншиж танилцах хэрэгтэй жишээ нь таны унадаг дугуй даатгалын эд зүйлсэд багтах болов ч дугуйг зөвхөн таны амьдрах орон зай эсвэл унадаг дугуйн зоорь, гаражнаас хулгайлагдсан тохиолдолд өрхийн хэрэглээний даатгал үйлчилнэ. Гэхдээ та хүсвэл нэмэлтээр гадаа талбайгаас алга болсон тохиолдолд ч нөхөн төлбөр олгогдохоор гэрээг хийж болно.


ree





Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page