ГЕРМАН УЛСАД ШИНЭ ОРОН СУУЦНЫ ТОО БУУРСНААР ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
- Ariuka Ariuk
- Mar 27, 2024
- 1 min read

ХБНГУ-ын барилгын салбар хямралд өртөхөд ойрхон байна. Учир нь барилгын материалын үнэ өсөж, жил ирэх тусам шинээр ашиглалтад орох орон сууцны тоо буурч байгаа нь тус салбарын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Мөн барилгын салбарын хямрал хөдөлмөрийн зах зээлд ч нөлөөлж байна. Тодруулбал энэ жил 10 мянган хүн ажлын байраа алдах эрсдэлтэй нүүр тулж байгааг шинжээчид хэлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд энэ онд орон сууцны зээлийн хүү буурна гэсэн найдвар байсаар байна.

Мөн урьдчилсан тооцоогоор 2024 онд орон сууцны борлуулалт 12 хувиар буурна гэж таамаглаж байгаа юм. Энэ хямрал нь сүүлийн нэг жил гаруй хугацаанд тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд 2024 онд 225,000 орон сууц ашиглалтад орно гэж тооцоолж байгааюм. Энэ нь маш хангалтгүй тоо бөгөөд Холбооны засгийн газрын үзэж байгаагаар жил бүр 400 мянган орон сууц шинээр баригдах ёстой юм. Түүнчлэн орон сууцны хомсдол нь ялангуяа томоохон хотуудад маш их байна.




Comments