ГЕРМАН УЛСАД РЕСТОРАНЫ ХООЛНЫ ҮНЭ НЭМЭГДНЭ
- Creator

- Jan 9, 2024
- 1 min read
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн хоолны салбарын НӨАТ-ыг дахин 19 хувьд хүргэнэ. Герман улс Корона тахлын үед нийтийн хоолны салбарын НӨАТ улсын хэмжээнд 19 хувь байсныг 7 хувь болгон бууруулсан. Үүний дараа эрчим хүчний хямралын улмаас уг журмыг 2023 оныг дуустал сунгасан. Гэвч 2024 оны 1-р сараас энэ журам дуусгавар болж байна. Харин Германы зочид буудал, рестораны холбоо (Дехога) энэ талаар татварыг бууруулах хэрэгтэй гэсэн тодорхой байр суурьтай байна.







Comments