top of page

ГЕРМАН УЛСАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРТ ЖИЛД 100-300 ЕВРО ТӨЛДӨГ

Updated: Feb 15, 2024

ree

Герман улсын авто машины татвар машины хөдөлгүүрийн багтаамж болон шатахууны төрлөөс хамааран өөр өөр байдаг. Нийт жолооч нарын дийлэнх нь жилд 100-300 еврогийн татвар төлдөг. Тодруулбал автомашины татварт төлөх хэмжээ нь хөдөлгүүрийн багтаамж болон хорт утаа ялгаруулалт, үйлдвэрлэгдсэн оноос  шууд хамаарна.


ree

Мөн дизель хөдөлгүүртэй автомашины татвар өндөр байх бөгөөд цахилгаан хөдөлгүүрт автомашины хувьд эхний арван жилд автомашины татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай. Харин бага оврын бензин машинд хамгийн бага татвар ноогдуулдаг. Жишээлбэл: 1400 см³ бензин хөдөлгүүртэй, 90 гр/км CO2 ялгаруулдаг тээврийн хэрэгсэлд жилд 38 еврогийн татвар төлнө. Харин бидний сайн мэдэх зургаан цилиндртэй , Км тутамд 190 гр хорт утаа ялгаруулдаг BMW X5 авто машин жилд 250 еврогийн татвар төлдөг байна.


ree

Энгийнээр тооцоолбол бензин хөдөлгүүртэй автомашин эзэмшигчид 100 см³ тутамд 2 евро, дизель хөдөлгүүрийн хувьд 100 см³ тутамд 9.50 евро төлөх ёстой гэсэн үг юм. Үүнээс гадна үйлдвэрлэгдсэн он, утаа ялгаруулалтын төлбөр үндсэн хөдөлгүүрийн татвар дээр нэмэгдэнэ.










Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page