ГЕРМАН УЛС ЦАГААЧ БОЛОН ДҮРВЭГСДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ.
- Creator

- Sep 5, 2024
- 1 min read

Германы Sachsen болон Thüringen мужуудад болсон орон нутгийн сонгуулийн дараа дараа ардчилсан намын (FDP) дарга Christian Lindner олон нийтийн өмнө хийсэн мэдэгдэлдээ: Германы засгийн газар цагаач болон дүрвэгсэд хэт их болж байгаад "шийдэл олохыг хүсэж байна". Өнгөрсөн 7 хоногт баруун Германы Солинген хотод Сири улсын иргэн халдлага үйлдэж 3 хүний аминд хүрсэн энэ мэт гэмт хэрэг цаашид нэмэгдэхээс иргэд айдастай болж байна. Тиймээс цагаач, дүрвэгчдийг албадан гаргах, орогнол, дүрвэгчийн статусаас хасахажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ. Энэ асуудалд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч эхлээд байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Германд 3.2 сая цагаач, дүрвэгсэд орж ирсэн түүний 1 сая Украйнчууд дүрвэгчээр ирсэн байна. Хоёр дахь том бүлэг нь Сиричууд юм. Мөн одоогоор хагас сая дүрвэгсдийн хүсэлт ирүүлээд байна. Түүнчлэн Германы Социал демократ нам (СDP) болон Ногоон намынхан тус байр суурийг дэмжихгүй байгаа юм.



Comments