top of page

ГЕРМАН-ААС ХӨӨРСӨН АЧААНЫ ОНГОЦ "DHL" ЛИТВИЙН ВИЛЬНЮС-Д ОСОЛДЖЭЭ.

Германы Лейпциг хотоос хөөрсөн ачааны онгоц Литвийн нийслэл Вильнюс хотын нисэх онгоцны буудлын ойролцоо өнөөдөр өглөө осолдсон байна. Аврах албаны урьдчилсан мэдээллээр, орон нутгийн цагаар өглөөний 5:28 цагт ачааны онгоц хоёр давхар орон сууцны барилга мөргөж осолдсон гэжээ. Анхны мэдээллээр онгоцонд дөрвөн хүн байсан бөгөөд нэг хүн нас барж, гурван хүн шархадсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн 8-р сарын сүүлээр Германы аюулгүй байдлын албаныхан ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан үл мэдэгдэх хүмүүс "уламжлалт бус гал асаах төхөөрөмж" илгээхийг оролдсон талаар анхааруулж байсан нь бөгөөд тухайн үед Холбооны Үндсэн хуулийг хамгаалах алба болон Холбооны эрүүгийн цагдаагийн албанаас нисэх тээвэр, ложистикийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад холбогдох сэрэмжлүүлгийг хүргэж байсан тухай хэвлэлүүд онцолж байна.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page