top of page

ӨВЛИЙН УЛИРАЛД ВЕНА ХОТЫН ЗАХААР ЗЭРЛЭГ АМЬТАД ИХ ОРЖ ИРДЭГ

Updated: Mar 17, 2024

Вена бол өвлийн улиралд олон зэрлэг амьтдын амьдрах таатай орчин болдог гэж хэлж болно. Учир өвлийн улиралд Вена хотын ус, хөрс нь ихэвчлэн хөлддөггүй тул зэрлэг амьтад хоол хүнс олоход илүү хялбар байдаг. Зэрлэг амьтдыг зарим тохиолдолд хотын төв газруудад харж болно. Энэ нь хэдэн мянган амьтан жил бүр хойд зүгийн нутгаас нүүдэллэдэг бөгөөд өвлийн улиралд цэцэрлэгт хүрээлэн эсвэл оршуулгын газраар орж ирэх нь элбэг юм.



Вена хот нь хэдийгээр хоол хүнсний хог хаягдал бага гардаг цэвэрхэн хот хэдий ч хашаа хамгаалалт бага мөн маш их жимсний модтой цэцэрлэгүүд байдаг нь амьтадын хувьд сайн хоол хүнс олох боломжийг бүрдүүлэн өгдөг. Түүнчлэн энэ жил хотын зэрлэг ан амьтдыг хамгаалах төсөл ногоон байгууламж болон зэрлэг амьтадын аюулгүй байдалд илүү анхаарал хандуулна гэж мэдэгджээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page