БОТСВАНА УЛС ГЕРМАНД 20,000 ЗААН ӨГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
- Ariuka Ariuk
- Apr 7, 2024
- 1 min read

Ботсвана улсын төрийн тэргүүн Мокгвеетси Масиси Германд 20,000 зэрлэг заан бэлэглэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Германчууд "Бидэнд хэлж байгаа шиг өөрсдөө зэрлэг амьтадтай хамт амьдрах ёстой" гэж хэвлэлд ярилцлага өгчээ. Тэгвэл энэ нь Дипломат байдлаар тавигдаж байгаа улс хоорондын хүсэлт тул Холбооны засгийн газар хүндхэн байдалд ороод байна. Мөн Германы иргэд ч хэрэв 20 мянган зааны бэлгийг хүлээн авбал амьдрах орчин сүйднэ гэж эмээж байгаа юм. Энэхүү бэлэгний шалтгаан нь Германы Байгаль орчны сайд Штеффи Лемке Европын холбоонд ан агнуурын импортыг цаашид хязгаарлах, тэднийг хамгаалах төлөвлөгөөтэй холбоотой юм.

Учир нь Ботсвана улс гадны жуулчдад зэрлэг амьтан тэр дундаа заан агнуулж улсын төсвийнхөө багагүй хувийг бүрдүүлдэг байна. Германы анчид Африк руу агнах аялалд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд ан агнуурын импортоос өндөр татвар эсвэл тодорхой зөвшөөрөл авах хууль Германд батлагдвал Ботсвана улсыг зорих анчдын тоо эрс буурах юм. Түүнчлэн 2016-2021 оны хооронд олон улсын хамгаалалтад байгаа 3779 амьтны эд эрхтэнг Германд оруулж ирсний дотор 142 ирвэс, 138 суга, 140 хүрэн баавгай, 119 заан, 103 арслангийн эд эрхтэн байна. Тиймээс ЕХ-ны амьтан хамгаалах байгууллагууд энэ импортыг бүрмөсөн зогсоохыг 2021 оноос хойш уриалсаар байгаа юм.

Ботсвана улсад өнөөдөр 130,000 гаруй заан амьдарч, жил бүр 6000 хүртэлх тоо толгой нэмэгдэж байгаа нь тус улсын хувьд маш том асуудал болдог байна. Насанд хүрсэн заан өдөрт 150-175 кг хоол тэжээл идэж, 70-150 литр ус уудаг бөгөөд тус улсын дөрөвний нэгт нь хүн амьдрахыг зөвшөөрдөггүй, зөвхөн заан зэрэг зэрлэг амьтад амьдардаг тусгай хамгаалалттай газар нутаг юм.



Comments