БОНН ХОТЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААР 1500 ШИРХЭГ ААЛЗ ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
- Ariuka Ariuk
- Jul 17
- 1 min read

ХБНГУ-ын Кёльн хотын гаалийн ажилтнууд Боннын нисэх онгоцны буудал дээр Вьетнамаас ирсэн нэгэн илгээмжээс ойролцоогоор 1,500 ширхэг аалз “vogelspinne” илрүүлжээ. Илгээмжийг жигнэмэг гэж мэдүүлсэн байсан байна. Гаалийн байцаагчид тус илгээмжийг шалгах үед дотор нь олон жижиг савтай аалз байгааг илрүүлжээ.

Харамсалтай нь олон тооны аалз тээвэрлэлтийн явцад үхсэн байна. Харин илгээмж хүлээн авагч нь Германы Sauerland бүсэд оршин суудаг Вьетнам гаралтай хүн бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.




Comments