top of page

БЕРЛИНИЙ ГАЛТ ТЭРЭГНИЙ БУУДЛААС ТЭСРЭХ БӨМБӨГ ОЛДЖЭЭ.

ree

Германы нийслэл Берлиний Neukölln галт тэрэгний буудал дээр лхагва гарагийн үдээс хойш цагдаа нар 30 орчим насны эрэгтэйг зогсоон бичиг баримт шалгах явцад тус эрэгтэй зугтсан бөгөөд түүний үлдээсэн үүргэвчнээс тэсрэх бодис олджээ. Тэсрэх бодисыг шинжээчид лхагва гарагийн орой ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд аваачин дэлбэлж аюулгүй болгосон. Тус тэсрэх бодис нд өндөр тэсрэх чадвартай триацетоны трипероксид гэх бодис агуулагдаж байсан нь тогтоогджээ.

ree

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Германд хэт даврагчид олон хүнтэй газар халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж бичжээ. ХБНГУ-ын цагдаа нар гэмт этгээдийг эрэн хайх ажиллагааг тэр даруй эхлүүлсэн ч сэжигтний хэн болох, хэргийн цаад нөхцөл байдал тодорхойгүй байна. 2024.11.01 ний өглөөний байдлаар мөрдөн байцаагчид хоёр хүнийг хайж байгаа бөгөөд сэжигтний хамсаатан мөн галт тэрэгний буудалд байсан гэж мэдэгджээ.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page