top of page

Европын Аяллын Хөтөч

БЕРЛИНД НИЙТИЙН ГРАЖИД ГАЛ ГАРЧЭЭ.

ХБНГУ-ын Берлин хотын Kreuzberg дүүрэгт дөрвөн давхар нийтийн гаржид гал гарч 2 давхар нь авто машинуудын хамт түймэрт өртжээ. Гал 12.31-ээс 1.1-нд шилжих шөнө 00:30 цагийн орчимд гарсан бөгөөд одоогоор шалтгаан тодорхойгүй байна. Аврах албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр гал унтраах алба галыг зэргэлдээх орон сууцны барилгад тархахаас сэргийлж чадсан. Азаар ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна. Ослын газарт 90 орчим гал сөнөөгч ажиллажээ. Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

Эх сурвалж:BILD



Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page