top of page

Европын Аяллын Хөтөч

БЕРЛИНД ЗҮҮН ЖИГҮҮРИЙН "РАДИКАЛ БҮЛЭГЛЭЛ" АМАZON, TELEKOM-ИЙН 36 МАШИНЫГ ШАТААЛАА

2025 оны 6-р сарын 17-ны мягмар гарагийн үүрийн 03:00 цагийн орчимд Германы нийслэл Берлин хотод нийт 36 тээврийн хэрэгслийг ижил цагт шатаасан 2 халдлага болжээ. Тодруулбал Лихтенберг дүүрэгт байрлах Telekom компанийн 17 тээврийн хэрэгслийг 2:56 минутад, Бритц дүүргийн Коппельвег гудамж дахь Amazon компанийн 19 тээврийн хэрэгслийг 2:59 минутад шатаасан байна. Цагдаагийн газраас тус халдлагыг урьдчилан төлөвлөсөн ажиллагаа байсан гэж мэдэгдсэн. Тэгвэл тус халдлагыг Берлин хот дахь зүүн жигүүрийн “анти-милиарист” буюу цэргийн эсрэг үзэлтэй бүлэглэл үйлдсэн гэдгээ зарлажээ.

Халдлага үйлдсэн бүлэглэл мэдэгдэлдээ:

• Amazon компанийг Израиль улстай хамтарч дайны технологи, үйлчилгээ үзүүлдэг

• Telekom-ыг цагдаа, тагнуулын байгууллагад технологи нийлүүлж, төрийн хяналтыг дэмждэг хэмээн буруутгаж “Шампанск биш, шатсан машинуудыг бэлэг болгож байна” хэмээн мэдэгдэлдээ бичсэн байна. Эрүүгийн цагдаагийн газраас хэргийг үйлдсэн этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлжээ.

ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР

Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт


🛜 Пэйж хуудсаа дагаарай.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page