БЕРЛИН СИРИЙН ДҮРВЭГСДЭД ОРОГНОЛ ОЛГОХ ШИЙДВЭРИЙГ ЗОГСООЛОО.
- Ariuka Ariuk
- Dec 11, 2024
- 1 min read

Сирийн Ерөнхийлөгч Bashar al-Assad-ын дэглэм унасны дараа Сири дүрвэгсдийн талаарх хэлэлцүүлэг европын холбооны орнуудад яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Германы Цагаачлал, дүрвэгсдийн алба Сири иргэдээс орогнол хүссэн бүх шийдвэрийг царцааж байгаагаа мэдэгдлээ.

Одоогийн байдлаар ХБНГУ-д Сирийн 47,000 гаруй дүрвэгсдийн материал хүлээгдэж байгаагийн 46,081 нь анх удаа орогнол хүсэгчид байгаа юм. Мөн Холбооны Дотоод хэргийн яамны мэдээлснээр 10-р сарын сүүлчээр Германд Сири гаралтай 974,136 хүн бүртгэгдсэнээс 5090 албан ёсны орогнол хүсэгч, 32.444 нь дүрвэгчийн статустай, 329.242 нь дагалдах хамгаалалт буюу хүүхэд, гэр бүл гэх ангилалд багтсан байна.

Түүнчлэн Холбооны Дотоод хэргийн сайд Nancy Faeser Сирийн өнөөгийн байдал маш тодорхойгүй хэвээр байгааг онцлоод "Германд амьдарч буй Сирийн дүрвэгсдийн хамгааллын статусын цаашдын үйл явц Сирийн дотоод нөхцөл байдлаас хамаарна гэжээ.



Comments