top of page

БЕРЛИН ХОТЫН ХЭД ХЭДЭН СУПЕРМАРКЕТААС ИХ ХЭМЖЭЭНИЙ КОКАЙН ИЛРҮҮЛЖЭЭ.


Герман улсын нийслэл Берлин хотын хэд хэдэн супермаркетаас гадил жимсний хайрцагт нуусан их хэмжээний мансууруулах бодис илрүүлжээ. Тодруулбал пүрэв гараг буюу өнөөдөр өглөө дэлгүүрийн ажилчид дэлгүүрийн бараа хүлээн авах үеэр хайрцагтай гадил жимсийг задлахад дунд нь нуусан сэжигтэй боодолтой зүйлс гарч ирснээр цагдаагийн байгууллагад ханджээ. Тус хэргийг Берлин хотын эрүүгийн цагдаагийн газрын хар тамхины тасаг хариуцан авч яаралтай мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.



Одоогоор илэрсэн нийт кокайны хэмжээ болон өртсөн супермаркетуудын талаар ямар нэгэн мэдээллийг холбогдох газруудаас хийгээгүй байна. Түүнчлэн өнгөрсөн онд өмнөд Америкаас ирсэн гадил жимсний хайрцагт их хэмжээний кокайн нуусан үүнтэй төстэй тохиолдлууд тус хотод гарч байжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page