БЕРЛИН: АНУ-ЫН ТАТВАРЫН ЭСРЭГ ЕВРОП ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВНА
- Jan 20
- 1 min read

АНУ Гренландыг худалдан авахыг тулгаж Европт нэмэлт тариф ногдуулна гэсэн Доналд Трампын сүрдүүлэгт Германы канцлер Фридрих Мерц хариу өглөө. Тэрээр Европ “шаардлагатай бол” хариу арга хэмжээ авна. Доналд Трамп Европын 8-н улсад нэмэлт тариф ногдуулж, асар уудам энэ арлыг худалдахыг шахна гэсэн сүрдүүлгээ улам чангаруулсаар байна. Тарифын дайн хэнд ч ашиггүй, гаалийн татварыг гэнэт нэмэх нь Атлантын далайн хоёр талд хоёуланд нь хохиролтойг анхааруулав.
Мөн Мерц боломжтой бүх тохиолдолд бид энэ маргааныг хурцатгахгүй байхыг хүсэж байна.
Энэ долоо хоногт дэлхийн удирдагчид оролцох Давосын Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Европ, Америкийн талуудын хооронд олон уулзалт товлогдоод байгааг онцолжээ.



Comments