АТМ-ЫГ ДЭЛБЭЛЭХИЙГ ОРОЛДСОН Ч ЧАДААГҮЙ, БАРИЛГАД ЭВДРЭЛ ИХЭЭР ҮҮСЖЭЭ
- Ariuka Ariuk
- Nov 20, 2024
- 1 min read

Германы Baden-Württemberg мужийн Unterlegungen гэдэг газарт 2024.11.20 буюу өнөөдөр үүрээр үл таних хүмүүс банкны АТМ-ыг дэлбэлэхийг завджээ. Тодруулбал тэр хавийн оршин суугчид үүрээр дэлбэрэлтийн чичирхийлэлт мэдэрсэн байна. Улмаар гэрчүүд 03:45 цагийн үед цагдаад мэдэгджээ. Онцгой байдлынхан хэргийн газарт очиход гэмт этгээдүүд бэлэн мөнгөний машиныг дэлбэлж чадаагүй харин байшин маш их эвдэрсэн байжээ. Азаар хүн бэртэж гэмтээгүй байна. Дэлбэрэлт болсны дараа оршин суугчдыг ойролцоох нарийн боовны газарт түр байрлуулжээ. Гэмт этгээдүүд зугтсан бөгөөд цагдаа нар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж гэрчүүдийг хайж байна.



Comments