top of page

АВСТРИЙН A2 ХУРДНЫ ЗАМ ДЭЭР 33 АВТО МАШИН МӨРГӨЛДӨЖ 29 ХҮН ГЭМТЖЭЭ

Австрийн Штирия мужийн Грац хотын ойролцоох Laßnitzhöhe хэсгийн A2 хурдны зам дээр 33 машин мөргөлдсөн том осол гарлаа. Цагдаагийн урьдчилсан мэдээллээр ачааны машины түлшний сав цоорсноос осол үүссэн байна.

Ойролцоогоор 150 литр дизель түлш зам дээр асгарсан бөгөөд нь үүний улмаас хэд хэдэн эгнээгээр түлш тархаж авто машинууд жолоодлогоо алдсан байна. Ослын улмаас нийт 29 хүн хөнгөн гэмтжээ.

Ослын газарт зургаан гал түймэртэй тэмцэх ангийн 72 алба хаагч, түргэн тусламжийн олон баг, мөн нисдэг тэргээр аврах ажиллагаа явагдсан байна. Түлшийг цэвэрлэхэд ойролцоогоор 800 кг шингээгч бодис ашиглажээ. Өнгөрсөн ням гараг буюу 8-р сарын 17 нд гарсан тус осол нь Австри улсад сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн том осол гэж бүртгэгджээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page