top of page

АВСТРИ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД COVID-ИЙН ЭСРЭГ ДАХИН МАСК ХЭРЭГЛЭХИЙГ УРИАЛЛАА

Австри улсад COVID-19 болон томуугийн халдварын давлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын эрүүл мэндийн сайд Johannes Rauch битүү орчинд маск зүүх зөвлөмж гаргажээ. Тухайлбал эмнэлэг, асрамжийн газар, өндөр настан, өвчтэй хүмүүс цуглардаг газруудад амны хаалт зүүх нь чухал гэдгийг онцолсон байна. Энэхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь хөл хөдөлгөөн ихтэй нийтийн тээврийн хэрэгсэлд ч хамаатай гэдгийг хэлж байгаа юм.



Түүнчлэн иргэдэд COVID-19 вакциныг үнэ төлбөргүй хийлгэхийг уриалж, энэ нь хүнд өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга гэдгийг дурджээ. Мөн эрүүл мэндийн яамнаас олон нийтэд COVID-19 эмийн нөөц хангалттай хүрэлцээтэй байгаа. Эмнэлгийн хүртээмж санаа зовох хэмжээнд биш гэдгийг нэмж хэлсэн байна. Хамгийн гол нь хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд цогц хариу арга хэмжээ авч, халдварт өвчний тархалтыг таслан зогсооход хувь хүний оролцоог нэмэгдүүлэх нь чухлыг гэжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page