top of page

VOLKSWAGEN ГРУПП 3 ҮЙЛДВЭРЭЭ ХААНА.

ree

Германы Volkswagen группын удирдлага хамгийн багадаа гурван үйлдвэрээ хааж, хэдэн мянган ажлын байрыг цомхотгож, үлдсэн ажилчдынхаа цалинг 10 хувиар бууруулахыг ажилтнуудын төлөөлөлд мэдэгдээд байна. Тодруулбал WV групп 3 сар хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа алдагдал хүлээснийхээ дараа ийм мэдэгдэл гаргажээ. Энэ байдалд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Үүнд Хятад болон Европын зах зээлд эрэлт сул байгаа, цахилгаан автомашины шилжилтийн үе, үйлдвэрийн өртөг одоогоор төлөвлөсөн хэмжээнээс 25-50 хувиар илүү зэрэг нь орлогод нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Volkswagen Суудлын автомашины үйлдвэрийн гүйцэтгэх захирал Томас Шефер хэлэхдээ: "Бид асуудлын үндсийг олохгүй бол энэ байдлаас амар гарахгүй гэжээ. VW одоогоор Германд 10 үйлдвэр 300,000 ажилтантай бөгөөд үйлдвэрчний эвлэл нийт ажилчдын эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэдэг байр суурьтай байна. Тэд компаний удирдах зөвлөлтэй тодорхой бус байдлын талаар 2 дахь шатны хэлэлцээр хийхээр болжээ.


Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page