HAMBURG ХОТЫН ТӨВ ГАЛТ ТЭРЭГНИЙ БУУДАЛ ДЭЭР 12 ХҮН ХУТГАЛУУЛЖЭЭ
- Ariuka Ariuk
- 12 minutes ago
- 1 min read

5-р сарын 23 ны баасан гарагийн үдээс хойш Германы Хамбург хотын төв галт тэрэгний буудалд хутгат халдлагад 12 хүн өртөж эмнэлэгт хүргэгдсэн тухай тус хотын яаралтай тусламжийн албанаас мэдээллээ. Хамбургийн цагдаагийн газрын анхны мэдээллээр хэрэг явдал буудлын 13 болон 14-р тавцангийн хоорондох хэсэгт гарчээ. Сэжигтэн шалтгаангүй галт тэрэгний буудал дээр байсан хүмүүс рүү дайрсан бөгөөд орон нутгийн албаныхан баривчилжээ.

Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Хамбургийн гал унтраах газрын төлөөлөгч Agence France-Presse (AFP) агентлагт өгсөн мэдээлэлдээ: халдлагад өртсөн 12 хүнээс 6 хүний биеийн байдал амь насанд аюултай байна” гэжээ.
Европ дахь мэдээ мэдээллийн мэргэжлийн веб сайт www.journas.mn
ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Comentarios