GÖPPINGEN ХОТЫН ШӨНИЙН CLUB БУУДАЛЦААН БОЛЖ 1 ХҮН НАС БАРЖ, ХОЁР ХҮН ШАРХАДЖЭЭ.
- Creator

- Oct 4, 2024
- 1 min read

Германы аюулгүй байдлын албаныхан хэргийн тухай хэвлэлийнхэнд мэдээлэхдээ Лхагва гарагийн орой Göppingen хотын зүүн өмнөд хэсэгт байрлах нэгэн бааранд буудалцаан болсон. Буудалцааны үеэр 29 настай залуу амь үрэгдсэн, өөр хоёр эрэгтэй хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн. Урьдчидсан байдлаар автомат буугаар гал нээсэн нь тогтоогдсон. Хохирогчид Сири улсын иргэд байжээ. Одоогийн байдлаар цагдаагийнхан гэмт этгээдийг 2 өдөр өргөн бүрэлдэхүүнтэй эрэн сурвалжилж байна.
Сэжигтэн хар хувцастай 18-24 орчим настай бөгөөд галт тэрэгний буудал руу зугтсан нь бичигдэн үлджээ. Хэргийг Baden-Württemberg мужийн Эрүүгийн Цагдаагийн Газар мөрдөн шалгаж байна.

Түүнчлэн Германы томоохон хэвлэлүүдийн онцлон бичиж байгаагаар зургаадугаар сараас хойш 8 удаа галт зэвсэгтэй холбоотой хэрэг ихэвчлэн гадны иргэдийн гэмт бүлэглэлтэй холбоотой байсан. Тиймээс энэ хэрэгч ч мөн адил олон улсын гэмт бүлэглэл хоорондох мөргөлдөөн байж болзошгүй үүнийг шалгах ёстойг бичиж байна. Мөн Германы гэмт бүлэглэлд ихэвчлэн Араб, Сири иргэд байдгийг дурджээ.




Comments