DEUTSCHLAND TICKET-ИЙН ҮНЭ НЭМЭГДЭНЭ.
- Ariuka Ariuk
- Nov 19, 2024
- 1 min read

Германы DB-49 еврогийн нийтийн тээврийн тасалбар 2025.01.01-ээс эхлэн сарын 58 еврогийн үнэтэй болно. Тодруулбал холбооны мужуудын тээврийн сайд нар тасалбарын үнийг 9 еврогоор нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд шинэ тарифыг зорчигчдод ашигтай хэвээр байх болно гэж мэдэгдлээ. Мөн зорчигчдын гар утасны аппликэйшнд цааш гэрээг үргэлжлүүлэх эсвэл бүртгэл цуцлах сонголттой мессеж илгээгдсэн үүнийг 1-р сарын 1-ээс өмнө баталгаажуулах хэрэгтэйг зөвлөж байгаа юм. Түүнчлэн албаныхан Германы тасалбарын үнэ 2025/2026 онд тогтвортой байхыг онцоллоо.



Comments