top of page
journas Trend


ЕВРОПТ GEN Z ҮЕ СОШИАЛ МЕДИАГААС БОДИТ АМЬДРАЛ РУУ БУЦАЖ БАЙНА
2026 оны судалгаагаар Европын залуус сошиалаас залхаж байгаль, спорт, гар урлал, найзуудтайгаа бодитоор уулзах -ыг илүүд үзэж, амьдралаа тэнцвэржүүлж байна. Тодруулбал (16-29 насны, Gen Z үе) сошиал медиа, утасны дэлгэцээс өөрөөр цагийг өнгөрөөх нь нэмэгджээ. YPulse, Guardian, Strava-ийн судалгаанаас үзэхэд залуус offline үйл ажиллагаа руу улам их шилжиж байна. Тэд чөлөөт цагийг ой модонд алхах, ууланд авирах, дугуй унах, явган аялал хийх. Олноороо гүйх нь маш их өсөж бай
1 day ago


ГЕРМАНЫ ЗАЛУУЧУУД ЦЭРГИЙН АЛБЫГ СЭРГЭЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА
Герман даяар ахлах сургуулийн сурагчид, оюутнууд “School Strike Against Conscription” буюу цэргийн албаны эсрэг жагсаал зохион байгуулж байна. Жагсагчид 2026 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн Wehrdienstmodernisierungsgesetz буюу цэргийн албыг шинэчлэх тухай хуулийг эсэргүүцэж байгаа юм. Уг хуулиар 18 настай залуусыг цэргийн албанд тохирох эсэх, сонирхолтой эсэх талаар асуулга бөглүүлэх болсон бөгөөд эрэгтэйчүүдэд заавал, эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр хэрэгжиж эхэлжээ. Ж
4 days ago


САУДЫН АРАБ ШААРДЛАГАТАЙ БОЛ ДАЙНД ТАТАГДАН ОРОЛЦОХОД БЭЛЭН
Саудын Арабын Засгийн газар (Council of Ministers) албан ёсны мэдэгдэл гаргаж, улс орныхоо аюулгүй байдал, нутаг дэвсгэр, 35 сая оршин суугчийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахад бэлэн, шаардлагатай бол дайнд татагдан оролцоно гэж мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэл нь АНУ–Израиль–Ираны хоорондын зөрчил хурцдаж, Иран талаас хариу цохилтууд (пуужин, дрон) нэмэгдэж байгаатай холбоотой юм. Мэдээллээр Иран Саудын Араб дахь АНУ-ын элчин сайдын яамыг бөмбөгдсөн, мөн хил о
5 days ago


ОЙРХИ ДОРНОДОД ГАЦСАН ЗОРЧИГЧДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Ойрхи Дорнод дахь дайны улмаас гацсан жуулчдын асуудал аажмаар шийдэгдэж эхэллээ. Dubai International Airport нь томоохон транзит зангилаа тул олон улсын нислэгүүд цуцлагдаж хэдэн мянган жуулчид саатаад байсан юм. Тэгвэл 3-р сарын 5 буюу өнөөдрөөс агаарын тээврийн компаниуд шинэ нислэгүүд товлож, зарим улс орнууд иргэдээ бүс нутгаас гаргахын тулд тусгай чартер нислэгүүд зохион байгуулах ажиллагааг эхлүүлж байна.
5 days ago


24 УЛС ОЛОН НИЙТИЙН ГАЗАР НҮҮР ХАЛХАЛСАН ХУВЦАС ӨМСӨХИЙГ ХОРИГЛОО
Өнөөдрийн байдлаар дэлхийн 24 улс олон нийтийн газарт нүүр халхалсан хувцас өмсөхийг хориглоод байна. Үүнд барууны болон лалын шашин давамгай орнууд хоёулаа багтдаг. Жишээлбэл Франц, Австри, Дани, Чади, Тунис, Тажгистаг зэрэг орнуудын багтжээ. Мөн Потугал 2025 оны аравдугаар сард бурка болон ниқабыг хориглох шийдвэр гаргасан бол Спани 2026 оны хоёрдугаар сард ижил төстэй хуулийн төслийг өргөн барьсан байна. Хоригийг дэмжигчид энэ нь олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулж, хүм
5 days ago


ИРАНЫ АРМИ 10 УЛС РУУ ЦОХИЛТ ӨГӨӨД БАЙНА
Ойрхи Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш буюу 2-р сарын 28-наас 3-р сарын 3-ны хооронд Ираны арми 10 улс руу пуужин, дроны цохилт өгсөн талаар Al Jazeera мэдээллээ. Тодруулбал, Израиль руу хэдэн зуун баллистик пуужин, дрон харваснаас Beit Shemesh хотод 9 хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улс-ын Дубай хот, Саудын Араб, Катар, Кувейт, Бахрейн, Йордан, Оман, Ирак, Сири, Ливан улсуудын агаарын цэргийн баазууд, нефть болон эрчим хүчний стратегийн
6 days ago


БЕРЛИН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БАТАЛГААЖУУЛАН УУЛЗУУЛАХАД БЭЛЭН
Герман улс АНУ-Израиль-Ираны хурцадмал нөхцөл байдалд аль нэг талд цэрэг болон мөнгөн дэмжлэгээр оролцоо үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Канцлер Friedrich Merz Европын оролцоо хязгаарлагдмал байх ёстойг онцолж, Герман дипломат дэмжлэг үзүүлэх л боломжтой. Талуудын хэлэлцээр хийсэн тохиолдолд Герман улс аюулгүй байдлыг бүрэн батлан дааж Берлинд уулзуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Германы Гадаад хэргийн сайд Johann Wadephul Deutschlandfunk-д өгсөн ярилцла
7 days ago


ПЕЗЕШКИАН, МОХСЕНИ-ЭЖЕИ, АРАФИ НАР ИРАНЫГ УДИРДАЖ БАЙНА
Иран улсыг шинэ дээд удирдагч албан ёсоор сонгогдоогүй байгаа тул Ираныг түр зөвлөл удирдаж байна. Ираны Үндсэн хуулийн дагуу зөвлөлд 3 хүн багтаж байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Masoud Pezeshkian, Шүүхийн тэргүүн Gholamhossein Mohseni Ejei, шийт лам нарын төлөөлөлгч Ayatollah Alireza Arafi нар юм. Өмнөх дээд удирдагч Ayatollah Ali Khamenei 2026 оны 2-р сарын 28-нд аллагдсан тул энэ өөрчлөлт тэр даруй гарчээ. Удирдлагын зөвлөл шинэ дээд удирдагчийг сонгох хүртэл бүх эрх
Mar 2


ЕХ: MIGRATION AND ASYLUM PACT-ЫГ 2026 ОНЫ 6-Р САРААС ХЭРЭГЖҮҮЛНЭ
Европын Холбоо: Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор орогнол, цагаачлалын асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийллээ. Иран нь “аюулгүй улс” биш тул иргэд нь орогнол хүсэх боломжтой ч Европ хатуу бодлого баримтална. Олон нийтийн санал асуулгаар европчуудын 60% нь цагаачдын тоог бууруулахыг дэмжиж байна. Үүний шалтгаанд дүрвэгсдийн урсгал, эдийн засаг, аюулгүй байдал, соёлын нөлөөг дурджээ. Иймээс ЕХ Migration and Asylum Pact-ыг 2026 оны 6-р сараас хэрэгжүүлж, орогнолын өргөд
Mar 1


ДОНАЛД ТРАМП: ИРАНЫ ДЭЭД УДИРДАГЧ АЯТОЛЛА АЛИ ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан ёсоор Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан гэж мэдэгдлээ. Тэрээр Truth Social-д “Khamenei, one of the most evil people in History, is dead” гэж бичжээ. Харин Ираны тал (Tasnim, Mehr агентлагууд, төрийн хэвлэлүүд) үүнийг үгүйсгэж байна. ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт
Mar 1
bottom of page