top of page

УНГАР: “ХЭНИЙГ УЛСДАА НЭВТРҮҮЛЭХ ВЭ” ГЭДЭГ НЬ ҮНДЭСНИЙ БҮРЭН ЭРХ

  • 5 days ago
  • 1 min read

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “манай улс Европын Холбооны шинэ шилжилт хөдөлгөөний бодлогын зарим хэсгийг хэрэгжүүлэхгүй” гэж мэдэгдлээ. Тус бодлогоор гишүүн орнууд дүрвэгсдийг хуваарилан хүлээн авах эсвэл санхүүгийн хувь нэмэр оруулах үүрэг хүлээх ёстой юм.

Харин Орбаны засгийн газар “хэнийг улсдаа нэвтрүүлэх вэ” гэдэг нь үндэсний бүрэн эрхийн асуудал хэмээн мэдэгдсэн байна.

Харин ЕХ-ны удирдлагууд шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад гишүүн орнуудын хамтын хариуцлага чухал гэдгийг онцолжээ. Мөн Унгарт удахгүй болох сонгуультай холбоотойгоор улс төрийн шийдвэр нь олон улсын үүрэг хариуцлагаас ангид асуудал гэж дурдан, дүрмийг мөрдөөгүйн торгууль ногдуулах арга хэмжээг авч эхэлжээ. Виктор Орбан энэ асуудлыг тусгаар тогтнол, ардчилсан сонголтын асуудал хэмээн тайлбарлаж, Унгарт өмнө нь явуулсан олон нийтийн санал асуулгыг дурдсан байна.

Comments


© 2023 Journas. Powered by EuronewsMN

bottom of page